Sunday, June 24, 2012

Их хуучир

Ард түмний дунд түгээмэл хэрэглэгдэж байсан хөгжим бол их гарын хуучир юм. Монголчууд аман зохиолын олон төрөл зүйлийг аялах, дуудах, урсган хэлэх аргаар үлгэр тууль, ерөөл магтаал, аялагат тоглоомын төрөл зүйлыг их гарын хуучираар аман аялгын хамсралтайгаар тоглодог уламжлалтай байсан ажээ. Их гарын хуучир нь их төлөв тавцын хөгөөр хөглөгдөж, заримдаа дөрөвцөөр хөглөх явдал ч байдаг байна. Өнгө аясын хувьд доод чилхандаа хүнгэнэм сайхан дуутай бөгөөд, дунд чилхандаа эрдүүдүү дуутай, дээд чилхандаа шингэвтэр цээл дуутай ажээ. Их хуучирын утас нь дунд гарын хуучирыг бодвол нэлээд бүдүүвтэр, 4 утас нь тус тусдаа эрчимлэсэн байдаг, дууны өнгө нь өвөрмөц сонин янзын ажээ. Ялангуяа энэ хөгжмөөр шүлэглэсэн урт үлгэр, тууль, магтаал зэргийг хуурдахад нэн зохимжтой.

No comments:

Post a Comment