Sunday, June 24, 2012

Хуучир

Эрт дээр үеэс Монголчуудын хэрэглэсээр ирсэн чавхдаст, хийл хөгжмийн зэмсгийн нэг хуучир юм. Хуучир олон янзын нэртэй,үүнд Төвд төв Халхад Хуур хийл хэмээн нэрлэж байгаад хожим хуучир хэмээн нэрлэх болсон. Хотхойд, Дархад зэрэг умарт Монголынхон "Хялгасан хуур", "Бисанз"г, Дорнод Монголын Үзэмчингүүд "Аралт хуур", "Жастуу хоор" . Өмнөд Монголын Сөнөдүүд "Дөрвөн чихтэй хуур" Хорчингууд "Хорае", Баруун Монгол, Ойрад, Халимгууд "Бийваа" гэхчлэн нэрлэж байжээ.
Хуучир гэдэг нь Хятад хэлний "Хучин" хэмээх нэрнээс үүдэлтэй бөгөөд манай эриний V зуун хүртэл Хятадаар "Ху" - зэрлэгүүд гаж Хүннү нарыг хэлж байсан болохоор "Хүннү хуур" гэсэн утгатай үг юм. Монголчууд Хятад хэлний "Янчин" - "гадаад хуур" гэсэн үгийг "Янчир" хэмээн нутагшуулж хэлсэн шигээ "Хучин"-г хуучир болгон дуудаж даджээ. Хуучирыг Хятадууд мөн "Хийчин" хэмээн нэрлэж байжээ. Тэр "Хи" гэдэг нь эртний дорнод Монголын Кидан угсаатны нэг аймгийн нэр болохоор "Хи-чин" гэдэг нь "Хи-хуур, Хи аймгийнхны хуур гэдэг утгатай юм. Эртний энэ хуур нэг чавхдастай, байгаад сүүлдээ хосоор хөглөдөг дөрвөн чавхдастай болжээ. Энэтхэгийн нэг чавхдаст "Эгдаар" гэдэг хуурыг Монголоос гаралтай гэж үздэг нь сонирхолтой. Өнөө цагт Хятадууд хуучир хөгжмийг 二胡 эрху хэмээн нэрлэх болжээ.
1370 онд туурвисан "Юан улсын сударт" хуучир хөгжмийн тухай анх тодорхойлон бичжээ. Монгол хуучир угалзтай, зургаан талст-тай, модон бортоготой, иш нь мөн угалзтай, дөрвөн чихтэй морин толгойтой, тавц хөгтэй байжээ. Өдгөө ийм хуур Архангай аймгийн орон нутгийг судлах музей, Дорнод аймгийн хөгжимт драмын театрын нэгэн хөгжимчин эмэгтэйд байдаг ажээ. Хуучирыг Морин хуур, Шударга, Ёочин Лимбэтэй хамсарч хөгжимдөх нь олонтой. Монгол ардын найрал хөгжимд хуучир мөн чухал үүрэгтэй хөгжим билээ.

No comments:

Post a Comment