Sunday, June 24, 2012

Монгол урлагийг Монголд минь ирж үзээсэй

Урлаг,  соёлынхон очсон газар бүртээ монгол дуу, хөгжмийн гайхамшгийг мэдрүүлж,  монгол ахуй,  ёс заншлыг нутагт нь очиж үзэх их хүсэл,  эрмэлзлэлийг төрүүлдэг билээ. Арлын оронд тоглолт хийгээд ирсэн залуу уран бүтээлч, хуучирч З.Соёлмаатай уулзлаа.
-Дэлхийд нэртэй "Мikimoto" компанийн урилгаар Японд тоглоод ирсэн гэж сонслоо?
-Японд сар орчим тоглолт хийгээд он гөрсөн сарын 15-нд ирсэн. 2004 онд Японд 12 дуутай цомгоо хэвлүулсэн юм.' Фүкока, Амури хотодэнэ цомог зарагддаг. Тэндхийн иргэдэд хуучир хөгжмийн ая, монгол дуу таалагдаад намайг урихаар болсон юм билээ. Дэлхийн миссийн титмийг урладаг "Мikimoto" компани урилга явуулсан. Сувдаараа алдартай, олон улсад нэртэй, Японы бүх хотод салбартай том компани.

Их хуучир

Ард түмний дунд түгээмэл хэрэглэгдэж байсан хөгжим бол их гарын хуучир юм. Монголчууд аман зохиолын олон төрөл зүйлийг аялах, дуудах, урсган хэлэх аргаар үлгэр тууль, ерөөл магтаал, аялагат тоглоомын төрөл зүйлыг их гарын хуучираар аман аялгын хамсралтайгаар тоглодог уламжлалтай байсан ажээ. Их гарын хуучир нь их төлөв тавцын хөгөөр хөглөгдөж, заримдаа дөрөвцөөр хөглөх явдал ч байдаг байна. Өнгө аясын хувьд доод чилхандаа хүнгэнэм сайхан дуутай бөгөөд, дунд чилхандаа эрдүүдүү дуутай, дээд чилхандаа шингэвтэр цээл дуутай ажээ. Их хуучирын утас нь дунд гарын хуучирыг бодвол нэлээд бүдүүвтэр, 4 утас нь тус тусдаа эрчимлэсэн байдаг, дууны өнгө нь өвөрмөц сонин янзын ажээ. Ялангуяа энэ хөгжмөөр шүлэглэсэн урт үлгэр, тууль, магтаал зэргийг хуурдахад нэн зохимжтой.

Ерөөлч Жигмэд - уран зураг


Гао хү(高胡)

Гао хү буюу(高胡)нь хуучрын төрөлд багтах хамгийн сүүлийн үеийн хөгжмийн зэмсэгт тооцогдож байна. Гао хү буюу(高胡)нь өндөр хөгийн хоёр чавхдаст хөгжмийн зэмсгийн товчилсон хэллэг нь юм. Гао хүгийн бий болсон нь Гуан дүнгийн хөгжимтөй холбоотой. Гуан дүнгийн хөгжим гэдэг нь Хятадын өмнө биеийн нутгаар дэлгэрсэн үндэстний хөгжмийн зэмсгийн хөгжимдөх урлагийн нэг хэлбэр нь юм. Гуан дүнгийн хөгжимд анх эхлээд Гао хү гэсэн хөгжмийн зэмсэг байгаагүй. Харин өнгөрсөн зууны 20-иод онд Гуан дүнгийн нэрт ардын уран сайханч ноён Ү Вэнь чэнь(二胡)буюу хоёр чавхдаст хуучирт зоригтой өөрчлөлт хийж, хуурны чавхдасыг болд утсаар хийх болсон ба хөгжмийн биеийг өвдөг дээрээ тавьж хөгжимдөж байснаас нь өвдгөндөө хавчуулж хөгжимдөх болгосон нь ч түүний анхны үүдэлт болох юм. Ү Вэнь чэний судлан гаргасан энэ хөгжимдөх арга нь урлагийнханд нэн даруй хүлээн зөвшөөрөгдсөн төдийгүй, энэ хөгжмийн зэмсэг нь Гуан дүн хөгжмийг хөгжимдөхөд дутагдаж болшгүй чухал хөгжмийн зэмсэг нь болсон байна.
Энэ дашрамд хэлэхээс, хоёр чихт хуучир буюу (二胡)нь хоёр чавхдастай бөгөөд хоёр чихтэй. Орой нь тэгш байж ямар ч чимэглэл хийдэггүй. Хөгжмийн эшийг нь улаан зандан мод юм аль эсвэл хар модоор хийх ба Хан үндэстэн нь хуучрын хэнгэргийг аварга могойн арьсаар бүрьсэн байхад, Монгол үндэстнүүд нь аврага могойн арьсаас гадна бас хонь үхрийн ширээр бүрдэг байна.
Гао хү нь тод жингнэм дуутай бөгөөд уянгалаг сайхан эгшиглэнтэй, түүний илтгэх чадавх нь ч маш сайн юм.
Хятадын урлагийн салбарт энэхүү хөгжмийн зэмсэгт гармагай хувь нэмэр оруулсан хоёр том мастер байдаг. Тэдний нэг нь Гао хүг судлан бүтээсэн бөгөөд хөгжмийн маш олон уран бүтээлтэй ноён Ү Вэнь чэнь байж, нөгөө нь Гао хүг зүйрлэшгүй авьяслаг хөгжимддөг ноён Лю Тянь и даруй мөн.

Хуучир

Эрт дээр үеэс Монголчуудын хэрэглэсээр ирсэн чавхдаст, хийл хөгжмийн зэмсгийн нэг хуучир юм. Хуучир олон янзын нэртэй,үүнд Төвд төв Халхад Хуур хийл хэмээн нэрлэж байгаад хожим хуучир хэмээн нэрлэх болсон. Хотхойд, Дархад зэрэг умарт Монголынхон "Хялгасан хуур", "Бисанз"г, Дорнод Монголын Үзэмчингүүд "Аралт хуур", "Жастуу хоор" . Өмнөд Монголын Сөнөдүүд "Дөрвөн чихтэй хуур" Хорчингууд "Хорае", Баруун Монгол, Ойрад, Халимгууд "Бийваа" гэхчлэн нэрлэж байжээ.
Хуучир гэдэг нь Хятад хэлний "Хучин" хэмээх нэрнээс үүдэлтэй бөгөөд манай эриний V зуун хүртэл Хятадаар "Ху" - зэрлэгүүд гаж Хүннү нарыг хэлж байсан болохоор "Хүннү хуур" гэсэн утгатай үг юм. Монголчууд Хятад хэлний "Янчин" - "гадаад хуур" гэсэн үгийг "Янчир" хэмээн нутагшуулж хэлсэн шигээ "Хучин"-г хуучир болгон дуудаж даджээ. Хуучирыг Хятадууд мөн "Хийчин" хэмээн нэрлэж байжээ. Тэр "Хи" гэдэг нь эртний дорнод Монголын Кидан угсаатны нэг аймгийн нэр болохоор "Хи-чин" гэдэг нь "Хи-хуур, Хи аймгийнхны хуур гэдэг утгатай юм. Эртний энэ хуур нэг чавхдастай, байгаад сүүлдээ хосоор хөглөдөг дөрвөн чавхдастай болжээ. Энэтхэгийн нэг чавхдаст "Эгдаар" гэдэг хуурыг Монголоос гаралтай гэж үздэг нь сонирхолтой. Өнөө цагт Хятадууд хуучир хөгжмийг 二胡 эрху хэмээн нэрлэх болжээ.
1370 онд туурвисан "Юан улсын сударт" хуучир хөгжмийн тухай анх тодорхойлон бичжээ. Монгол хуучир угалзтай, зургаан талст-тай, модон бортоготой, иш нь мөн угалзтай, дөрвөн чихтэй морин толгойтой, тавц хөгтэй байжээ. Өдгөө ийм хуур Архангай аймгийн орон нутгийг судлах музей, Дорнод аймгийн хөгжимт драмын театрын нэгэн хөгжимчин эмэгтэйд байдаг ажээ. Хуучирыг Морин хуур, Шударга, Ёочин Лимбэтэй хамсарч хөгжимдөх нь олонтой. Монгол ардын найрал хөгжимд хуучир мөн чухал үүрэгтэй хөгжим билээ.